Үндсэн агуулга руу

Хууль эрх зүй

Төлбөр буцаах журам

Ямар тохиолдолд төлбөр буцаах, ямар тохиолдолд буцаахгүйг тодорхой бичсэн.

Ноорог — хараахан хүчин төгөлдөр биш

Энэ баримт бичиг бөглөгдөж дуусаагүй байна. Дутуу байгаа: байгууллагын нэр, улсын бүртгэлийн дугаар, хаяг, и-мэйл хаяг. Хуулийн мэргэжилтнээр хянуулсны дараа хүчин төгөлдөр болно.

1. Хэтэвчний үлдэгдэл

Цэнэглэсэн боловч зарцуулаагүй үлдэгдлийг цэнэглэснээс хойш 14 хоногийн дотор буцаан авах хүсэлт гаргаж болно. Буцаалт нь анх төлсөн сувгаар хийгдэнэ.

2. Ашиглаагүй түрээс

Сервер техникийн шалтгаанаар нийт хугацааныхаа 10-аас дээш хувьд ажиллаагүй бол тухайн хугацааны төлбөрийг хэтэвчинд буцаан олгоно. Хүсэлтийг серверийн түүхтэй хамт илгээнэ үү.

3. Буцаахгүй тохиолдол

4. Түрээс цуцлах

Серверийн хуудасны түрээсийн хэсгээс «Түрээс цуцлах» товчоор түрээсээ хүссэн үедээ дуусгаж болно. Цуцалсан даруйд сервер унтарч, автомат сунгалт зогсоно, үлдсэн хугацааны төлбөр буцаагдахгүй. Харин түрээсэлснээс хойш эхний 5 минутад, серверт хэн ч ороогүй байхад цуцалбал төлбөр бүтнээрээ GameHost хэтэвчинд буцна. Бэлэн серверээс түрээсэлсэн бол сервер шууд цэвэрлэгдэж дараагийн хүнд шилжинэ; бусад тохиолдолд файл, тохиргоо 72 цаг хадгалагдах бөгөөд энэ хугацаанд сунгавал сервер буцаж ажиллана.

5. Хэрхэн хүсэлт гаргах

Discord сувгаар Steam нэр, серверийн нэр, гүйлгээний огноог бичиж илгээнэ үү. Ажлын 3 өдрийн дотор хариу өгнө.

Төлбөр буцаах журам — GameHost