Үндсэн агуулга руу

Дэмжлэг

Холбоо барих

Бүх дэмжлэг Discord дээр. Асуулт, гомдол, техникийн тусламж — нэг газар.

Discord

Бидэнтэй холбогдох цорын ганц суваг. Ажлын цагаар хариу өгнө, серверийн доголдлыг мөн эндээс мэдэгдэнэ.

И-мэйл, утсаар дэмжлэг үзүүлдэггүй — нэг сувагт төвлөрүүлснээр хариу хурдан очдог.

Санал, хүсэлт, гомдол

Discord нээхгүйгээр шууд бичих бол доорх маягтыг ашиглана уу. Мессеж нь ижил сувагт очно.

Бусад тоглоомын сервер хэрэгтэй юу

GameHost зөвхөн CS2 сервер түрээслүүлдэг. Minecraft, FiveM, Rust, DayZ болон бусад 30 гаруй тоглоом. mngamehost.com хаягаар орно уу.

Серверийн асуудал

Сервер асахгүй, тасарч байгаа бол эхлээд самбарын Миний серверүүд хэсгээс төлөвийг шалгаад, серверийн Түүх хуудаснаас сүүлийн үйлдлүүдийг үзээрэй. Асуудал үргэлжилбэл серверийн нэр, ойролцоо цагийг бичиж холбогдоно уу — тэгвэл бид бүртгэлээс шууд олж чадна.

Төлбөрийн асуудал

Төлбөр хийсэн боловч хэтэвчинд ороогүй бол Хэтэвч хуудасны “Төлбөрөө шалгах” товчийг дарна уу — ихэнх тохиолдолд тэр даруй шийдэгддэг. Шийдэгдэхгүй бол гүйлгээний огноо, дүнг илгээнэ үү.

Хууль эрх зүй

Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого · Төлбөр буцаах журам

Холбоо барих — GameHost