Хугацаа дуусах ба сунгах
Сануулга хэзээ ирэх, автомат сунгалт, сервер устах хугацаа.
Хугацаа дуусахаас өмнө
Дуусахаас 15 минутын өмнө самбарын мэдэгдэлд сануулга ирнэ. Мэдэгдэл хуудсанд и-мэйл хаяг оруулсан бол тэнд ч илгээнэ.
Автомат сунгалт
Идэвхтэй бол хугацаа дуусахад хэтэвчнээс нэг нэгж (1 цаг эсвэл 1 сар) суутгаж өөрөө сунгана. Үлдэгдэл хүрэхгүй бол сунгагдахгүй, мэдэгдэл ирнэ. Серверийн самбараас хэдийд ч унтраана.
Гараар сунгах
Серверийн самбар → Түрээс хэсэг → хугацаа сонгоод сунгах. Хугацаа дууссан сервер ч сунгаж болно — унтарсан бол өөрөө дахин асна.
Хугацаа дуусвал юу болох вэ
- Тоглолт явж байвал 10 минут хүлээгээд унтраана. Хоосон бол шууд.
- Унтарсанаас хойш 72 цагийн дотор сунгавал бүх тохиргоо хэвээр.
- 72 цагийн дараа сервер устаж, хаяг чөлөөлөгдөнө.
Хариулт олдсонгүй юу? Тусламж авах хуудсыг үзээрэй.
