Холбогдох ба найзаа урих
Connect команд, нууц үг, серверийн хаягийг хуваалцах.
Серверт хэрхэн орох вэ
Серверийн самбарын дээд хэсэгт Серверийн хаяг байна. Хажууд нь Connect команд хуулах товч — дарахад connect IP:PORT; password XXXX хэлбэрийн команд хуулагдана. CS2 дотор консолоо (~) нээж буулгаад Enter дар.
Консол нээгдэхгүй бол тоглоомын тохиргоонд Enable Developer Console-г идэвхжүүл.
Найзаа урих
Хуулсан connect командыг Discord, Messenger-ээр шууд илгээ. Нууц үг командын дотор орсон тул тусад нь хэлэх шаардлагагүй. Нууц үгээ самбарын Нууц үг мөрөөс харна.
Тоглогч орж чадахгүй байвал
- Сервер Ажиллаж байна төлөвтэй эсэхийг шалга — унтарсан бол Асаах товч дар.
- Нууц үг өөрчлөгдсөн бол хуучин connect команд ажиллахгүй; шинээр хуул.
- Сервер дүүрэн (12/12) бол шинэ тоглогч орох боломжгүй.
Хариулт олдсонгүй юу? Тусламж авах хуудсыг үзээрэй.
